Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, "Шатахууны нийлүүлэлт хэвийн явж байна. Суманд гурван шатахуун станц байлаа гэхэд түгээлтийн асуудал бий. Баруун аймгуудад Евро 5 стандартын шатахуун нийлүүлэгддэг. Энэ нийлүүлэлт нь хязгаарлалтад орсон учир бага зэргийн тасалдал үүсэж байгаа. Гэхдээ нийлүүлэлт нь хэвийн явна. Бүх чадлаараа ажиллаж байна.
Бид ирэх оны улсын төсөв, болон төсөл хөтөлбөрүүдээр 50 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж, улсынхаа нэг сарын ч болтугай шатахууны нөөцийг хадгалдаг сав барих боломжийг аж ахуйн нэгжүүддээ өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Мөн одоогоор шатахууны 30 хоногийн нөөц хэвийн байна" гэлээ.
| "Одоогоор шатахууны 30 хоногийн нөөц хэвийн байна" |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33