Монгол улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1.1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралтыг жилээр авч үзвэл,
2022-2023 онд нийт 545,000 тун вакцин хүлээж авч 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7 хувь
2023-2024 онд нийт 300,000 тун вакцин хүлээж авч 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4 хувь
2024-2025 онд нийт 320,100 тун вакцин хүлээж авч 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0 хувь хүрсэн байна.
Нийт вакцины 40-80 хувь орчмыг зургаан сараас тав хүртэлх насны хүүхдэд, 10-40 хувь орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулжээ. Тухайн онд хамралтын хувь 87.7-95 хувьтай байсан байна.
Харин 2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1 хувь байна.
Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх гурван жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байгаа талаар албаныхан онцлов.
Эх сурвалж: ЭМЯ
| Томуугийн эсрэг дархлаажуулалт 65.1 хувьтай үргэлжилж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33