"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.
Гэвч А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Улмаар А.Ганхуяг нарт холбогдох "Ногоон автобусны хэрэг"-ийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу аравдугаар сарын 02-ны өдөр боллоо.
Шүүх тус хэргийг нээлттэй хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ганхуяг, иргэний хариуцагч “Тэнүүн Огоо” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Эрэгмаа нарын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Лхагвадорж нар хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ингээд А.Ганхуяг нарын 24 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг талуудын саналыг харгалзан 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн байдаг.
| "Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал энэ сарын 23-ныг хүртэл хойшиллоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57