БНӨСУ-д НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагааны Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварлаа.
Тодруулбал, хумхаа өвчнөөр өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом хүндэрч дотуур цус алдан шоконд орж, амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсэн 3 дугаар шатны эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлага гарсан байна. Гэвч өвчтөний биеийн байдал болон тээвэрлэлт хийх цаг хугацааны боломжгүй амь насны эрсдэлтэй байдалд байсан тул хурандаа С.Нэргүй 2 дугаар шатны эмнэлэгтээ яаралтай хагалгаа хийх шийдвэр гарган өөрөө хагалгааг удирдахын зэрэгцээ мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллажээ.
Өвчтөний дэлүү бүтэн задарч, идэвхтэй цус алдалт явагдаж байсан тул дэлүү авах, тайрах мэс заслыг өндөр түвшинд яаралтай хийж, 4 литр цус сэлбэснээр үхлийн аюулыг зайлуулж чадсан байна.
Гурав, дөрөвдүгээр шатны өндөр зэрэглэлийн эмнэлэгт хийгдэх зааллттай маш хүнд төрлийн хагалгааг 2 дугаар шатны эмнэлэгт хийх шийдвэр гарган, хагалгааг удирдаж, гар бие оролцон цэргийн эмч хүний мэргэжлийн өндөр ур чадвар гарган хүний амь нас аварсан хурандаа С.Нэргүйд НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга болон Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагуудаас талархал илэрхийлж, Цэргийн хүчний командлагч өөрийн биеээр хүрэлцэн ирж баяр хүргэн сайшаажээ.
| Суданд үүрэг гүйцэтгэж буй Монголын алба хаагч Энэтхэг цэргийн амь насыг аварчээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57