Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг сайжруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөдөлгөөн нь малчдын санхүүгийн ачааллыг бууруулах, орлогыг тогтвортой байлгах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн бөгөөд хөдөө орон нутагт жижиг, дунд бизнесүүдийн хөгжилд чухал түлхэц үзүүлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөнд 99 мянга гаруй иргэн нэгдэж, 10 мянга гаруй шинэ хоршоо байгуулагдаад байна. Түүнчлэн, нийт 844 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 58.5 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ. Малчид өмнө нь арилжааны банкнаас жилийн 20-22 хувийн хүүтэй зээл авч байсан бол "Шинэ хоршоо" хөдөлгөөн 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж, санхүүгийн дарамтаа бууруулан, амьдралын чанараа сайжруулах нөхцөл бүрдэж байна.
Хөнгөлөлттэй зээлийг 14 төрлийн чиглэлээр олгож байгаа бөгөөд үүнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваан авч үзвэл: 69.4 хувь нь тэжээвэр амьтны аж ахуй, бойжуулалт, бордоо, мал үржүүлгийн чиглэлд, 17.7 хувь нь хүнс, түүхий эд боловсруулах үйлдвэр, цех байгуулах болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд, 7.7 хувь нь дэд бүтэц, агуулах, техник, барилга байгууламжид, 5.5 хувь нь малын тэжээл, тэжээлийн ургамал, үйлдвэрлэлийн чиглэлд тус тус олгогдсон байна.
Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр малын үүлдэр угсаа 57.7–63.9 хувь болж сайжирч, өвс тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 34.6–37.9 хувь хүртэл өссөн байна. Мөн малын хашаа саравчийн хүртээмж 31.3–34.5 хувь, тоног төхөөрөмжийн хангалт 19.6–23.2 хувь, мал аж ахуйн үйлдвэрлэлийн мэдлэг 15.3–19.7 хувь болж нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарт чанарын ахиц гарсны илрэл болж байна. Үүнээс гадна ажиллах хүчний хангамж 9.8–11.6 хувь, тэжээл тариалах газрын хүртээмж 9.7–9.9 хувиар тус тус өсөж, орон нутгийн хөгжил, малчдын аж амьдралд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлж байна.
| "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдын амьдралын чанар сайжирч, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57