Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна.
Шалгалтын хүрээнд “Бензин болон Дизель хөдөлгүүртэй автомашины хаягдал утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхт, үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан, зөвлөмж өгөн ажиллаж байна. Хяналтын хэмжилтийн үр дүнгээр хорт утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн зөрчлүүд илэрч байна.
Автомашины утаанаас гарч буй агаар бохирдуулагч бодисууд нь голчлон түлшний төрөл, хөдөлгүүрийн бүтэц, техникийн нөхцөл, түлш шаталтын бүрэн бус байдал, яндан гэх зэргээс шалтгаалан үүсдэг.
Хорт утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь 5-20 гр, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 100-200 гр тоосонцрыг агаарт ялгаруулдаг байна.
Хорт утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэтэрсэн тээврийн хэрэгслүүд агаар бохирдуулагч бодисыг их хэмжээгээр ялгаруулдаг тул иргэн, ААН та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хугацаанд нь хамрагдаж, нийтийн эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
| Авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны хэмжилт хийж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33