Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн мэхэлдэг.
Тодруулбал, хохирогч иргэний фэйсбүүк хаягт танихгүй этгээд хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 2.102.000 төгрөгийг залилжээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэн та өөрөө ч мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягийн эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
| Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, ₮2.1 саяыг залилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33