Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлнэ. Тусгай замын автобус /BRT/ төслийн урьдчилсан төлөвлөлтөөр Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)-уудыг холбосон чиглэлд нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байгуулахаар төлөвлөж, 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байна. Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 25,000-35,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлэх юм.
Уг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээ орлогч Т.Даваадалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, BRT төслийн менежер Т.Чинбат болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа эрхэлсэн дарга Чандра М.Арора нар уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, санхүүжилт, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Тус төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжсэн. Төсөл хэрэгжих гол үндсэн ажлын нэг болох газар чөлөөлөлтийг 2026 оноос эхлэхээр төлөвлөжээ.
| BRT автобус явах газрыг ирэх онд чөлөөлнө |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57