НИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн 16-р хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ.
Анх түүний хүчирхийллийн хэргийн асуудлаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан аж. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын албанд хандаж, гомдол гаргаж байжээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр тус гомдолд Б.Эрдэнэсүх гэгч нь гэр бүлийнхээ гишүүдийг зодож, доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар ноцтой зүйлсийг дурдсан байжээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хэрэв Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хэрэг үүсгэвэл НИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалаас нь эргүүлэн татах нөхцөл ч үүсэж болзошгүй юм.
Б.Эрдэнэсүх нь эхнэр О.Н-тэйгээ гэр бүл болж 4 хүүхдийн ээж аав болсон ч эхнэр хүүхдүүддээ байнгын дарамт хүчирхийллийг үзүүлдэг нэгэн аж. АН-ын угшилтай тэрбээр 2020-2024 оны НИТХ-д СБД ээс нэр дэвшин намын болон дотнын олон нөхдийн дэмжлэгийг аван гарч байсны дээр СБД-ийн 16-р хорооны засаг даргын албыг давхар хашдаг сошиал ертөнцөд идэвхтэй нэгэн юм.
“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэх аяны үеэр өөрийн цахим хуудсаараа попорч байсан тэрбээр гэр бүл дотроо дээрэлхэлтийг харин ч нэг үзүүлдэг нэгэн байжээ. Тэр ч байтугай Засаг даргын ажлаа хийдэггүй дээр өрөөндөө ч үзэгдэхгүй Нийслэл дээр ажилтай яваагаа гайхаж, ажлын байран дээрээ ажил их байна гэж даналзаж явдаг гэнэ.
Б.Эрдэнэсүхийн өмнө нь үйлдэж байсан гэр бүлийн хүчирхийллийн тухайд:
Түүний эхнэр болох хохирогч О.Н хамрын хагалгаанд гурван удаа орж байжээ. Мөн нэг удаа аав ээжтэйгээ холбоогүй 10 хоножээ. Хохирогчийн аав охиноо сураглан гэрт нь очиход босож ч чадахгүй хэвтэрт орсон байж. Аав ээж нь охиноо аваад гэртээ очсон ч хаалгыг нь цөм өшиглөн эвдэж ороод О.Н-ийн толгойтой үсийг хуйханд нь тултал бүгдийг нь хяргаж байжээ.
Хүн болгоны мэдэх хамгийн наад захын жишээ бол хүмүүс эхнэр, нөхөр гээд гэрлэлтээ батлуулах үедээ л хайрлаж, хамгаална гэж тангараг өргөдөг. Гэтэл эхнэрээ хээр аваачин, зэрлэгээр зодож, хамрыг нь хугалж, биеийг нь хөх няц болтол нүдэж байсан нь хүнлэг ёсноос гажууд байлтай.
Б.Эрдэнэсүх өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 30 хоногийн баривчилгаанд явж байсан ч хаширсангүй. Мөн гэр бүлээс гадуурх харилцааг үргэлж үүсгэн бие болон сэтгэл санааны хүчирхийллийг 22 жилийн турш хохирогч Н-д үзүүлсэн байгаа юм.
Б.Эрдэнэсүх зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгээс гадна олны танил фитнесийн тамирчин эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байгааг түүний ойрын хүн нь хэлсэн билээ.
Төрд төлөөлөл болж сууж буй хүн ингэж ёс бус үйлдэл гаргахад “гэр бүл доторх асуудал” гэх хандлагаар хаацайлах нь хүлээн зөвшөөрөх аргагүй. Иргэдийн өмнөөс дуугарч, шударга ёсыг эрхэмлэх ёстой хүн өөрөө гэр бүлийн хүчирхийлэгч болчихсон нь ноцтой асуудал. Нөхөр хүн гэх нэрийн цаана эхнэрээ хайрлан энхрийлэх амлалт байдаг. Гэтэл тэр амлалт үнэндээ хоосон үг төдий болж, нийгмийн өмнө нүүр хийх газаргүй болгож байна. Ийм хүнд нийслэлийн бодлого, иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу? Эхнэрээ хайрлаж хамгаалж чадахгүй хүн, нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаална гэж яаж ярих вэ?
22 жил эхнэрээ хүчирхийлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу |
2025-09-27 11:18:52
2025-09-27 09:13:01
2025-09-27 09:00:00
2025-09-27 13:25:16
2025-09-27 12:35:18
2025-09-27 11:18:52
2025-09-27 10:06:21
2025-09-27 09:16:40
2025-09-27 09:13:01
2025-09-27 09:00:00
2025-09-26 17:32:15
2025-09-26 16:36:15
2025-09-26 15:37:56
2025-09-26 15:20:54
2025-09-26 15:08:25
2025-09-26 14:01:31
2025-09-26 13:01:02
2025-09-26 12:42:43
2025-09-26 12:26:20
2025-09-26 11:27:13
2025-09-26 10:47:42
2025-09-26 10:38:01
2025-09-26 10:16:58
2025-09-26 09:38:26
2025-09-26 08:00:29
2025-09-26 07:58:59