УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд:
-Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье" гэжээ.
Эх сурвалж: АТГ
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргалаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57