Хүүхдийн цогцсыг алга болсон газраас шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газраас олсон байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийн цогцсыг эрлийн багийнхан өнөөдөр/2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.
Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.
Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс явганаар шулуун явахад 9 км, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас тухайн газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна гэж ОБГ-аас мэдээллээ.
| ОБГ: Хүүгийн цогцсыг алга болсон газраас 9 км зайнаас олсон |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33