Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.
Харин өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ, Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэд эрлийн үйл ажиллагаанд оролцсон.
Тодруулбал, эрлийг 4 эрэлч нохой, могойн нүдэн дуран 1, 15 автомашинтайгаар эхний цэгээс баруун зүгт явганаар, хойд зүгт "Баян бэлчирийн даваа”-ны хойд бэл хүртэл эрлийг цуваа хэлбэрээр тус тус зохион байгуулсан юм.
| Хоёр настай хүүгийн эрэл 8 дахь өдрөө үргэлжилж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33