Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-Ийн Ажилтан Ажлын Байран Дээрээ Тогонд Цохиулж Нас Барсныг Зүрхний Шигдээсээр Нас Барсан Болгож өөрчилжээ.
Тодруулбал, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Ц.М энэ сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ машинтайгаа тогонд цохиулж, улмаар амь насаа алдсан хэрэг гарсан байна. Гэтэл тус байгууллагын удирдлагууд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн ажилтныхаа халуун цогцос нь хөрж ч амжаагүй, шүүх шинжилгээний байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад хүнд өвчний улмаас таалал төгссөн гэх эмгэнэл гаргаж, ажлын байран дээрээ зүрх нь хаагдсан гэх худал мэдээлэл тараасанд ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаа аж.
Дээрх хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад,"Есдүгээр сарын 16-нд энэ талаарх дуудлага мэдээлэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна" гэлээ.
| "ЦДҮС" ТӨХК-ийн ажилтан ажлын байран дээрээ тогонд цохиулж, нас баржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33