Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ. Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.
Тодруулбал, иргэнийг есдүгээр сарын 16-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарласан. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилж, хариу эерэг гараад буй.
Бид уг асуудлаар Ихтамир сумын ЭМТ-өөс тодрууллаа. Тэрбээр, “ Халдвар авсан иргэний биеийн байдал тогтворжиж байгаа. Тухайн хүн манай үндсэн харьяатай боловч шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд, халдвартын тасагт нь хэвтсэн. Одоогоор нэмж хүн өвчлөөгүй” гэлээ.
| "Боомоор өвчилсөн иргэний биеийн байдал хэвийн байна" |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00