Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.Улмаар эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг хэргийн яллагдагчаар татсан байдаг.
Ц.Отгонбатыг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж тав хоног завсарласан. Завсарласан шалтгаан нь Ц.Отгонбат хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Хэрэгт холбогдогч этгээдийн хувьд цагдан хоригдоогүй, гадуур шалгагдаж буй. Завсарласан шүүх хурал энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Шүүгчээр Г.Дэлгэрсайхан, прокуророор Н.Бадам нар оролцоно.
| Ө.Батзул агсны ослын яллагдагч Ц.Отгонбатын шүүх хурал маргааш болно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33