Эрдэмтэд Монголын нутгаас бөмбөгөр оройтой гавлын ясаараа ялгардаг пахицефалозавр хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж илрүүлсэн болохыг Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд мэдээлжээ.
Бүтнээрээ олдсон тус араг яс нь 108-115 сая жилийн өмнөх үед хамаарч буй тул энэ төрлийн үлэг гүрвэлийн хамгийн эртний олдворт тооцогдож байна. Мөн пахицефалозаврын өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй төрөл зүйл тул эрдэмтэд "Zavacephale rinpoche" хэмээн шинээр нэрлээд байгаа аж.
Олдворыг Монголын Шинжлэх ухааны академийн палеонтологич Ч.Цогтбаатараар удирдуулсан баг Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хүрэн дух хэмээх газраас олсон байна.
Цэрдийн галавын үед Ази, Хойд Америкт амьдарч байсан, хоёр хөлтэй, өвсөн тэжээлтэй пахицефалозавр үлэг гүрвэлийн талаар өнөө цагт маш бага судлагдсан бөгөөд "хамгийн нууцлаг" үлэг гүрвэлүүдийн нэг болохыг судалгаанд онцолжээ. Өмнө нь энэхүү үлэг гүрвэлийн өвөрмөц бөмбөгөр хэлбэртэй гавлын ясны олдворууд л дангаараа олдож байсан аж.
| Монголын говиос өвөрмөц "бөмбөгөр" толгойтой үлэг гүрвэлийн чулуужсан яс бүтнээрээ олджээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57