Монгол үүлдрийн адууны стандарт шинэчлэгдэн батлагдлаа. Ингэснээр монгол адуу уралдах хууль хэрэгжих эрх зүйн үндэс бүрдлээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 06 сард УИХ-аар хэлэлцэн баталж, Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг зургаан насны ангиллаар уралдуулахаар хуульчилсан.
Үндэсний холбооны зүгээс 2022 оны 10 сараас хойш энэхүү монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн батлуулах ажлыг анх санаачлан эхлүүлж, ажлыг хэсгийг байгуулан, хуулийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд шилжин ирж, Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 02 сарын 25-ны өдрийн А/60 тоот тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.
2025 оны 03 дугаар сараас хойш нийт 7 удаагийн ажлын хэсгийн хуралдаанаас төсөл боловсруулагдаж, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн салбарын техникийн хороогоор орж батлагдсан.
Хуульд заасны дагуу стандартын мэдээллийн санд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсний дагуу Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 09 дугаар сарын 02-ний өдрийн тушаалаар албажиж, өнөөдөр албан ёсоор мэдээллийн санд оруулж, хүчин төгөлдөр болсныг ҮНДЭСНИЙ ХОЛБООГ төлөөлж ажлын хэсгийн гишүүний хувиар стандарт боловсруулагчдад олгодог хувийг гардаж авлаа.
2025 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс хойш албажуулах ажлыг хариуцсан эрх бүхий хүмүүс санаатайгаар удаашруулж, Парламентаас баталсан хуулийг хэрэгжилтийг Засгийн Газар хангаж ажиллахгүй, монгол адуугаа уяж сойсон олон мянган уяачдын эрх, ашгийг зөрчиж ирсэнд харамсалтай байна.
Монгол адууны үүлдэр, омгийн стандартад гадаад шинж буюу үүлдэрлэг байдлыг эхэнд тодорхойлоод, “жижгэвтэр чийрэг бие цогцостой, болхи том толгойтой, монхордуу хамартай, богино бүдүүн хүзүүтэй, аман хүзүү чихалзуур бүдүүн, чих богино, жижиг нүдтэй, өргөн гүн цээжтэй, урт шулуун нуруутай, налуу хондлойтой, бат бэх ястай, богино ясархаг хөлтэй, цомбон туурайтай, өтгөн дэл сүүлтэй, зузаан арьстай” хэмээн онцгойлон тусгалаа.
Дараагаар нь Монгол адууны үүлдэр, омгийн биеийн ерөнхий болон ашиг шимийн үзүүлэлтийн дундаж хэмжээ сэрвээний өндрийн доод, дээд хэмжээ, цээжний бүслүүр, шилбэний бүслүүрээр тодорхойлсон.
Онцолж хэлэхэд, Монгол үүлдрийн адууны стандартыг хэрэглэхэд зөвхөн сэрвээний өндрийн дээд хэмжээгээр тодорхойлж, хэмжихгүй, стандартыг хэрэглэхдээ бүх утгыг ашиглаж хэрэглэнэ. Стандарт нь нэгэнт хуулийн заалт болж орсон тул, хуулийн заалт шиг хүчин чадалтай эрх зүйн акт юм. Үндэсний холбооны зүгээс Үндэсний хурдан морины уралдааны дүрмийг хууль, болон стандартад нийцүүлэн нэмэлт өөрчлөлт, оруулах саналыг ойрын үед Монгол Улсын Засгийн Газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.
Монгол үүлдрийн адууны стандарт шинэчлэгдэн батлагдлаа |
2025-09-19 12:43:34
2025-09-19 11:36:51
2025-09-19 09:58:47
2025-09-19 12:45:50
2025-09-19 12:43:34
2025-09-19 11:49:25
2025-09-19 11:37:15
2025-09-19 11:36:51
2025-09-19 11:24:44
2025-09-19 11:18:58
2025-09-19 10:45:02
2025-09-19 10:43:36
2025-09-19 09:58:47
2025-09-19 09:51:46
2025-09-19 09:08:15
2025-09-19 08:08:41
2025-09-19 08:02:19
2025-09-18 17:37:14
2025-09-18 16:48:12
2025-09-18 15:45:01
2025-09-18 15:23:18
2025-09-18 15:14:47
2025-09-18 14:58:31
2025-09-18 14:24:28
2025-09-18 14:13:49
2025-09-18 12:41:04
2025-09-18 12:19:30
2025-09-18 12:16:14
2025-09-18 12:10:15
2025-09-18 12:00:49
2025-09-18 11:38:49
2025-09-18 11:28:59
2025-09-18 10:36:14
2025-09-18 10:20:55