Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар 103-ын удирдах албан тушаалтан болох эл төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй хүмүүс хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байсан хэрэгт холбогдон шалгуулсан.
Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрийг ар гэрээс нь авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй эмч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдсан билээ. Нэр дурдсан хоёр хүнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг мөн тооны иргэнийг яллагдагчаар татсан юм. Өөрөөр хэлбэл, буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 10 гаруй хүний гэм буруутай, эсэхийг дэнслэх болоод буй. Тэдний дунд Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэнг буяны үйлчилгээ үзүүлдэг "Баруун түмэн буян" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.5-1 хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэмээн буруутгаад буй. Тус хэргийн шүүх хурал энэ сарын 15-ны 09.00 цагт болж ирэх сарын 14-ний 09.00 цаг хүртэл хойшилсон байна.
| Бүрлээчдийн мэдээллийг буяны компанид өгч, хахууль авсан эмч нарын шүүх хурал ирэх сарын 14 хүртэл хойшиллоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57