Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн батальоны гуравдугаар хэсгийн энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо. Батальоны орлогч дэд хурандаа С.Дашдондогоор ахлуулсан энхийг сахиулагчдыг хилийн чанадыг зорихын өмнө ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын атташегийн албаныхан, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нарын албаныхан амжилт ерөөж, үдэн мордуулав.
Бригадын генерал Ж.Өсөхбаяр “Та бүхнээрээ бахархаж байна. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын даалгасан үүргийг биелүүлэхээр цэргийн хүний ёсоор мордох гэж байгаад тань талархаж байна. Та бүхнийг өмнөх ээлжийнхээ амжилт бүтээлийг улам бататгаж, дэлхийн олон нийт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан тухайн орны хууль дүрэм, ёс заншлыг хүндэтгэн, энхийг сахиулагчийн ёс зүй, сахилга хариуцлага, дэг журмыг чанад сахин Монгол Улсын төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас хүлээлгэсэн өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт дарга нь бүрэн дүүрэн итгэж байна. Монгол цэргийн эрэлхэг дайчин чанар, эр зориг, энэрэнгүй үйлсийг үйлдэл бүхнээрээ нотлон харуулж, ирэх жилийн намар эргэн баяртайгаар уулзъя” хэмээгээд алба хаагч бүрт сайн яваад ирэхийг ерөөж, амжилт хүслээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган “Өнөөдрийн хүндтэй үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Дэлхийн энх тайвныг хангах нийтлэг зорилгын төлөө эх орноосоо мордож буй та бүхнээр бахархаж байна. Монголын энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадварыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг энэ өдөр дурдах ёстой” хэмээгээд ар тал амьдралаа дааж үлдэж буй гэр бүлд нь хамгийн сайхныг хүсэн ерөөе гэв. Мөн тэрээр цагийн байдлын амаргүй эрсдэлтэй газар оронд эх орон, элгэн саднаасаа хол бүтэн нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг цэргийн алба хаагч бүрээс, гэр бүл бүрээс итгэл үнэмшил, эр зориг, эх оронч сэтгэл шаардсан шийдвэр байдгийг дурдлаа.
Ийнхүү “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энхийг сахиулагч дайчдаа ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав үдэн мордуулж, “МИАТ”-ын агаарын хөлгийнхөнд талархал дэвшүүлж, амжилт хүслээ.
Эх Сурвалж: Хуурай Замын Цэрэг
| Энхийг сахиулагчид эх орноосоо мордлоо |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07