Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл, өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдөр батлагдсан А/133 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд шахмал түлш хэрэглэж буй 170 мянган өрхөөс 32-50 мянган өрхийг хийн түлшинд болон цахилгаанд шилжүүлэхээр төлөвлөж, дулаан алдалтаа бууруулж, шаардлага хангасан өрхүүдэд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулах юм. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Уг ажлын эхлэл 5000 өрхийг B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж, цаашид хийн түлш рүү шилжүүлэх ажил өнгөрсөн долоо хоногоос нийслэл хотноо хэрэгжиж, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын багцыг гардууллаа. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна.
Бид уг төсөл хэрэгжиж буй БГД-ээс дараах мэдээллийг бэлтгэсэн юм. П.Нарантуяагийнх хашаандаа гурван гэрээрээ амьдардаг. Тэд өнгөрсөн зургаадугаар сард дулаалгын төсөлд хамрагдсан ба өнгөрсөн долоо хоногт дулаалах болон цаашид хийн, цахилгаан халаагуурт шилжих тухай сургалтад суусан. Дараа нь гэр дулаалгын багцаа хүлээн авч, гэрээ дулаалж байгаа нь энэ юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээсэн гэрийн дулаалгын “Easy Chip” багцыг “Өнө монгол гэр” компанид үйлдвэрлэсэн бөгөөд нэг айлд дулаалгатай өрх, тоононы бүрээс, брезентин бүрээс, хаалга хатавчны дулаалга, нэмэлт дулаалгын бүрээс, хана руу босгодог хормойтой шалавч дээрээс нь агаар сэлгэлтийн багц бүтээгдэхүүнтэй олгож байна.

Энэ хашааны гурван айл гэрээ дулаалж дуусах үер түр зуурын усархаг бороо орсон ч дулаалгын багцын брезентэн бүрээс “Усыг нэвтрүүлэхгүй маш сайн чанартай юм байна” хэмээн иргэд хоорондоо олзуурхангуй ярилцаж байна. Мөн шалан дээр бүтэн дэвсэх шалавч нь ханын дунд хүртэл босгож нөмөрлөх хормойтой тул хаяагаар салхи жавар сийгэх асуудал нь ингээд бүрэн шийдэгджээ. Дээрээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээсэн дулаалгын бүрээс, дулаалгатай өрх, хаалга хатавчны зориулалтын дулаалга монгол гэртээ бөмбийтөл дулаахан өвөлжих боломжийг бүрдүүллээ хэмээн иргэд ам уралдан “магтав”. Тэд маш сэтгэл хангалуун байна. Агаарын чанарыг сайжруулах ногоон бүсэд БГД-ээс гэр хорооллын галлагаатай 7300 өрх байдгаас энэ жил 872 өрхийг дулаалгын ажилд хамруулахаар төлөвлөжээ. Үүнээс 360 нь гэр дулаалга, 512 нь байшин сууцыг дулаалгад хамрагдаж байна. Монгол гэртэй айлуудын тухайд шалгуур үзүүлэлт байхгүй дулаалгын багц авч байгаа бол, байшинтай айлуудын тухайд 80 м.кв-аас доош хэмжээтэй байх, тендерт шалгарсан мэргэжлийн компаниудыг очиход дээврийн хөндийгөө суллаж, дулаалах талбайг цэвэрлэж зай гаргасан байх гэсэн нөхцөлтэйгаар дулаалгын ажил ийн эхэллээ.
| Агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон бүсийн айлуудын гэр, байшинг дулаалж эхэллээ... |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57