Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Болд-Очирын хүү Б.Гансүх гэгч нь мод хулгайлсан хэрэгт шалгагдаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: "Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын цагдаагийн газарт энэ хэрэг шалгагдаж байгаа. Б.Г гэгчийг яллагдагчаар татсан байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Болд-Очирын хүү Б.Гансүх нь "Хүдэр бумбатын овоо" ХХК-ийн захирал бөгөөд тухайн ААН-ийг хууль бусаар мод бэлтгэсэн хэргээр Эрүүгийн хуулийн 24.6.1-д зааснаар шалгагдаж байгаа. Эрүүгийн хуулийн 24.6.1 Хууль бусаар мод бэлтгэх тухай заасан бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.
Бидэнд ирсэн албан бус мэдээллээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын даргын хүү Б.Гансүх гэгч нь хөрөө рамтай бөгөөд түүний хийсэн хэрэг нь ганц нэгээр тогтохгүй гэнэ. Тодруулбал, тэрбээр өмнө нь бусдыг хэл амаар доромжилж хариуцлага хүлээж байсан аж. Үүгээр ч зогсохгүй согтуугаар жолоо барьж эрхээ хасуулж байсан түүхтэйг нутгийн иргэд баталж байна. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар тэрбээр байнга ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэдэг гэх мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
| Сэлэнгэ Хүдэр сумын ИТХ-ын дарга Л.Болд-Очирын хүү Б.Гансүх модны хулгайн хэргээр шалгагдаж байна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57