Улс орнуудын цаазын ялыг гүйцэтгэдэг аргууд

Сүүлийн үед нийгмийг цочроосон аймшигт гэмт хэргүүдтэй холбоотойгоор нийгэмд онц хэрцгийгээр аллага үйлдсэн, бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг биеэ хамгаалах чадвар мууг нь далимдуулан хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял онооё гэж уриалга их гарах боллоо.

Хүний натурт “нүдийг нүдээр шүдийг шүдээр” гэсэн өшөө авах хүсэл бий. Тэгвэл нийгмийн харилцаанд энэ нь хүн бус үйлдэл гаргасан нэгэнд хүн бусаар хандах хэрэгтэй гэсэн үзлээр илэрдэг бололтой.

14-18 зуунд эмэгтэйчүүдийг олнооор нь “шулам” гэж амьдаар нь шатаадаг хэрцгий үе байлаа. Хулгай хийсэн хүний гар хурууг нь тайрдаг үзэгдэл одоо ч зарим муслим шашинт орнуудад үзэгддэг гэдэг. 13 зуунд бидний өвөг Хашшин бүлгийн удирдагчийг авчирч эсгийгээр ороон мориор дэвсүүлж, оросын том жижиг вангуудыг гэрийн шалан дор амьдаар нь зулж байгаад шөнөжингөө найрлаж байсан зэрэг түүх бий. Ер нь дэлхийн түүхийг үзвэл хүний амийг хороохдоо ихээхэн хэрцгий боловч бүтээлч аргууд олныг хэрэглэж байж. 2014 онд авга ахыгаа 104 анч нохдод бариулсан гэж Ким Жон Уны талаар цуу яриа ч бий. Харин хүн алахыг хүнлэг бус үйл гэж үздэг өнөө цагт цаазын ялтай орнууд ямар аргаар тус ялаа гүйцэлдүүлдэг талаар мэдээлэл хүргэе.

Дүүжлэх

Ихэнх улс орнуудад хэрэглэгдэж байгаа хамгийн түгээмэл хоёр аргын нэг нь бөгөөд ихэвчлэн хүзүү хугарах, ухаан алдахад хүргэнэ. Афганистан, Багамын арлууд, Бангладеш, Ботсвана, Египет, Газын зурвас, Энэтхэг, Иран, Ирак, Израиль, Япон, Иордан, Кувейт, Ливан, Либери, Малайз, Мьянмар, Оман, Пакистан, Сент-Китс ба Невис, Сингапур, Өмнөд Судан, Судан, Сири улсууд ашигладаг.

Иранд богино унжлага хэрэглэдэг. Энэ нь яллагдагчийн хөл дороос гишгүүрийг шууд татах явдал юм. Яллагдагч өндрөөс унахгүй бөгөөд хүзүүг хугалахад хэтэрхий богино тул боомилогдож үхэл удааширдаг.

Буудан хороох

Өөр нэг хамгийн түгээмэл арга. Олон янзаар гүйцэтгэдэгээс:

1 сумаар-Афганистан, Беларусь, Мяньмар, Хятад, БНАКУ, Этиоп, Ливи, Саудын Араб, Судан, Тайван, Йемен, Орос (мораторийн өмнөх)толгой, зүрхний ар тал руу буудах гэх мэт ганц сумаар.

Пулемётоор- (Тайландад үхлийн тарилга руу шилжихээс өмнө).

Галлах бүрэлдэхүүнээр- (АНУ, Бахрейн, Куба, Нигери, Хойд Солонгос, Индонез, Оман, Сомали, Сомалиланд, Тажикистан (2004 онд моратори хийхээс өмнө), Катар, Уганда, Арабын Нэгдсэн Эмират улсын зарим хэсэг).

Үхлийн тарилга

Анх 1982 онд АНУ-д хэрэглэж байсан үхлийн тарилгыг Хятад, Гватемал, Мальдив, Нигери, Тайвань, Тайланд, Вьетнам улсууд хэрэглэж эхэлжээ.

Тогонд цохиулж

Зөвхөн АНУ, Филиппинд л хэрэглэж байсан.Өмнөд Каролинад ялыг гүйцэтгэх үндсэн арга гэж үздэг. Одоо зөвхөн Алабама, Арканзас, Флорида, Кентукки, Луизиана, Миссисипи, Оклахома, Теннесси мужуудад хоёрдогч арга хэлбэрээр ашигладаг.

Азотын гипокси

 Зөвхөн АНУ-д хэрэглэж байсан бөгөөд 2024 онд анх удаа азотын гипоксиг Алабама, Арканзас, Луизиана, Миссисипи, Оклахома хоёрдогч арга болгон ашиглажээ.

Өрөөнд хий шахах

 Зөвхөн АНУ, Литва улс ашигладаг. Одоо зөвхөн Аризона, Калифорниа, Миссури, Вайоминг мужуудад л хоёрдогч арга хэлбэрээр хуульчилсан.

Толгой авах

Олон улс орны түүхийн янз бүрийн үеүддээ толгойг таслах аргыг ашиглаж байсан. Хамгийн алдартай аргуудын нэг бол гильотин байв. Одоо зөвхөн Саудын Арабт илдээр гүйцэтгэдэг.

Чулуу шидэх

Хохирогч хэсэг бүлэг хүмүүсийн шидсэн чулуунд цохиулж, бэртэж, үхэлд хүргэнэ. Ер нь бол үхтэл нь чулуу шиднэ гэсэн үг. Энэ нь Афганистан, Бруней, Иран, Мавритани, Хойд Нигери, Саудын Араб, Судан, Йемен зэрэг улсад хууль ёсны юм.


Улс орнуудын цаазын ялыг гүйцэтгэдэг аргууд
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ