Сүүлийн өдрүүдэд 16-хан настай халуун зүрхийг тасалж чемоданд хийчхээд хөлөө ачаад тухалчихсан, цай оочлон суугаа жигшүүрт зураг цахим орчинд гал мэт тархаж байна. Нүдэндээ харж, чихэндээ сонсомгүй аймшигт хэрэг үйлдэгдсэнээс хойш бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч алуурчид нь наранд тарвалзаж бидний дунд инээж хөөрөөд явж байгаад олон нийт зэвүүцэж байна.
Хэрэг явдал өнгөрөгч онд буюу 2024 оны 06 дугаар сард үйлдэгдсэн тухайн үед цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал хийж олон нийтэд анхааруулж байв. Би хэрэг ярихгүй гэж попордог тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч мөн “цуврал аллага үйлдсэн этгээдийг баривчилсан...” тухай цахим орчиндоо бичиж байв. Гэтэл жил гаруйн хугацаанд жигшүүрт алуурчны гарт хэрцгийгээр амьсгал хураасан охидын сүнс амирлаж чадсангүй. Юу ч өөрчлөгдсөнгүй. Алуурчин хоёр халуун амийг тасалчихаад одоо ч наранд тарвалзаж цайгаа оочлоод сууж байна. Дахиад л бид сошиал орчинд цамнацгаагаад сууж байна... Будаа цацахад бөөндөө шавах гандангийн тагтаа мэт цахимаар цамнаад дуусдаг загасны ой санамжтай биш эргээд шийдэл нэхдэг, хариуцлага үүрүүлдэг баймаар байна. Энэ бол цахимаар шуураад өнгөрөх сенсаци биш. Бидний хүзүүнд тулсан хутга.
Нөгөө талдаа нийгмийн галыг өрдөж жигшүүрт хэргийн материалыг ил гаргаж олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлж хаяад ард нь улс төрийнхөн хулгайгаа хийдэг бохир технологи ч гаарч байна. Намрын улс төр халж эрх баригчид хоорондоо ноцолдож, орлогоо нотол гэсэн залуусын дуу алсарч Хөрөнгө хураах хууль ч замхарч байна. Авлигачид орлогоо нотол чадахгүй бол хураалга гэх агуулга бүхий хуулийн төсөл УИХ-ын босгонд хоёронтоо бүдэрсэн ч хаалгаар нь орсон. Гэхдээ цааш явж чадахгүй байна. Гишүүд энэ хуулийн 11 бүлэг 62 зүйл заалтыг хэлэлцэх нь бүү хэл хуулийн төслийн сүүдрийг нь ч хялайлгүй чуулган дамнуулж байна. Энэ хуулийн төслийн ард гарвал бид өнөөдөр эсэргүүцэл бичээд суугаа прокуророос ч ам асуух боломж нээгдэх юм.
Бидэнд анхааралгүй орхиж болохгүй олон асуудал байна. Өнөөдөр зул өргөөд маргааш хэн нэгний ор хөнжил рүү шүлсээ үсчүүлэлгүй хариуцлага нэхье!!! Алуурчнаас ч тэр ... Авлигачдаас ч тэр ...
| Нийгмийн галыг өрдөж хөрөнгө хураах хуулийг замхруулав уу? |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07