Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн нутаг дахь Туяагийн бууцны ойролцоо 9-р сарын 14-15-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Цогтцэций сум руу явж байсан 2 зорчигчтой ачааны машин мал мөргөжээ. Энэ ослын улмаас уг машины бүхээг дотогш чихэгдэж, дотор нь байсан 1 хүн төмөр хийцэд хавчуулагдсан байна. Хамт явсан хүн нь уг хүнийг гаргаж авах гээд чадаагүй тул 9-р сарын 15-ны 02:47 цагт аврагчдад ханджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн М-ийн “Хьюндай портер 2” загварын ачааны машин тэмээ мөргөсөн байв. Уг машины зорчигч Ч /30 настай, эрэгтэй/ машины бүхээг дотор хавчуулагдсан байсан аж. Түүнийг эсэн мэнд гаргаж, Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.
| Тэмээ мөргөөд, “Портер”-тоо хавчуулагджээ |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00