1. Зээлийн ангилал буюу “хар жагсаалт” байхгүй болсон уу?
Зээлийн мэдээллийн лавлагаанд 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй болсноор иргэдийн дунд “хар жагсаалт” гэж яригддаг зүйл байхгүй болсон. Гэхдээ энэ нь “зээлдэгчийн зээлийн түүх бүрмөсөн арилна, зээлийн хугацаа хэтрэлтийн мэдээлэл байхгүй болно, хугацаа хэтрүүлэн төлсөн ч зээл авч болно, төлөхгүй орхисон ч цаашид зээл авахад нөлөөлөхгүй” гэсэн үг биш бөгөөд зээлдэгчийн сүүлийн 5 жилийн зээлийн мэдээлэл нь зээлийн мэдээллийн санд хадгалагдсан хэвээр байх юм.
2. Зээлийн мэдээллийн лавлагаанд ямар мэдээллийг тусгаж байгаа вэ?
Зээлийн мэдээллийн лавлагаанд одоо үлдэгдэлтэй байгаа зээл, төлбөрийн мэдээлэл болон төлөгдөж дууссан өдрөөс хойших сүүлийн 5 жилийн зээл, төлбөрийн мэдээлэл тусгагддаг бөгөөд хугацаа хэтрэлтийн хоногийн мэдээллийг 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээл, 90-ээс дээш хоногоор хугацаа хэтэрсэн зээл гэсэн хоёр баганад харуулдаг болсон.
3. Зээлийн оноогоо яаж дээшлүүлэх вэ?
Зээлийн оноо нь зээлдэгчийн одоо үлдэгдэлтэй байгаа зээл, төлбөрийн мэдээлэл, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаандаа төлсөн эсэх зээлийн түүх, хугацаа хоцроож төлсөн байдал, өр орлогын харьцаа, зээлээ эргэн төлөх чадвар, зээлийн эрсдэлийн түвшин, санхүүгийн сахилга бат зэрэгт үндэслэн тодорхойлсон, зээлдэгчийн санхүүгийн харилцаанд орж буй зан төлөвийг илтгэж буй тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээл, төлбөрөө төлөхгүй байх, хоцроож төлөх болгонд зээлийн оноо буурах бөгөөд эргээд зээлээ хэвийн төлж эхлэхэд зээлийн оноо хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх магадлалтай юм.
Зээлээ хугацаандаа төлөөгүй иргэдийн хувьд санхүүгийн хариуцлага, сахилга баттай байж, тодорхой хугацаанд зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хоцрогдолгүй төлснөөр зээлийн оноогоо дээшлүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Зээлийн оноо нь нэмэгдсэнээр зээлийн хүү, нөхцөл сайжрах магадлалтай бөгөөд зээлийн хүртээмж нэмэгдэх боломжтой юм.
| Хар жагсаалт байхгүй болсон нь зээл авч болно гэсэн үг биш |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57