Улаантайгын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга, гавьяат байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх цахим хуудсандаа гэр бүлээрээ тэжээж буй бяцхан янзаганы дүрс бичлэгээ хуваалцаж, олон нийтийн хайрыг татаад буй.
Тэрбээр бидэнтэй ярилцахдаа: “Миний нийтэлсэн бичлэг дээр гарч буй янзага өнгөрсөн зургадугаар сарын эхээр манайд ирж байлаа. Хөвсгөлийн тусгай хамгаалагчид түр тэжээж байгаад бидэнд өгсөн юм. Өмнө нь ч гэсэн бид өөр янзагыг асарч байсан. Гурван жилийн өмнө Шаргийн говиос ирсэн нэг янзагыг бид том болгон ууланд тавьсан. Тэр янзага маань охин янзага байсан болохоор энэ жил төллөж, бяцхан янзагаа дагуулан эргэж ирсэн онцгой тохиолдол ч гарсан” хэмээн дурдлаа. Гэр бүлээрээ байгальд ээлтэй ханддаг Ж.Төмөрсүхийнхний хувьд ирсэн янзагуудыг жимс, ургамалтай газар судалж, бие даан амьдрах чадвартай болмогц ууланд тавьдаг байна. Гэсэн ч тэд уулнаасаа эргэн ирж, гэрийнхээ ойролцоо тоглон гүйдэг аж. “Тэжээж байсан янзагууд маань өвөлдөө ууландаа гарсан ч үзэгдээд л байдаг. Заримдаа үнээ саах цагаар өөрсдөө гүйгээд ирдэг” хэмээн тэрээр инээмсэглэн ярилаа. Янзагадаа өвс өгч буй охин нь түүний охины хүүхэд бөгөөд бяцхан зочидтой хамгийн их цагийг өнгөрөөдөг. “Манай эхнэр, хүүхдүүд янзагандаа хөөрхөн нэр өгчихсөн байдаг. Нэрээр нь дуудахаар гүйгээд л ирдэг. Хүүхдүүд ч сонирхоод, хайрлаад салдаггүй” гэж Ж.Төмөрсүх онцоллоо.
Ийнхүү байгаль хамгаалагчийн гэр бүл зөвхөн нэгэн амьтны амийг аварч, тэжээж буй хэрэг бус, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах үлгэр дуурайл үзүүлж байна. Тэднийх шиг амьдралын хэв маяг нь хүүхдүүдэд багаас нь амьтан, байгалиа хайрлах сэтгэл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
| Гавьяат байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн гэр бүл янзага тэжээж, байгальд дасгаж байна |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30