Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.
Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.
Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.
Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилжээ.
Ийн тус өргөдөлд 100,000 иргэн гарын үсэг зурлаа. Ингэснээр иргэдийн санал УИХ-аар хэлэлцэгдхээр болж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг холбогдох Ажлын хэсэг байгуулж хэлэлцэх юм.
| “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ өргөдөл 100 мянган иргэний санал авлаа |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30