2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135,582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд төрийн өмчийн 171, төрийн бус өмчийн 155 нийт 326 сургууль үйл ажиллагаа явуулж, бага ангид 189,634, дунд ангид 145,652, ахлах ангид 76,987, нийт 412,273 хүүхэд суралцана. Эдгээр сургуульд 25,100 орчим багш, ажилтан ажиллана. Үүнээс нэгдүгээр ангид 41,000 орчим хүүхэд элсэн суралцаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/350, А/398 дугаар тушаалуудаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа 34-37 долоо хоног үргэлжилнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
| Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 41,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23