Цагдаагийн албан хаагчид бусдыг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал сэжигтэй этгээд Ө нь энэ оны зургаадугаар сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан согтуурсан. Улмаар үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас А-г хөнөөж, гэмт үйлдлээ нуух зорилгоор цогцсыг тус дүүрэгт байх оршуулгын газарт нүхэнд булсан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Шалгалтын явцад "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ үйлдсэн байх нөхцөл тогтоогдсон байна.
Иймд иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Эх сурвалж: ЦЕГ
| Бусдыг хөнөөж, гэмт хэргээ нуух зорилгоор цогцсыг оршуулгын газрын нүхэнд булжээ |
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
2026-05-05 16:58:38
Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно
2026-05-05 16:56:07
Нийслэлд хийсэн хөрсний дээжийн 71 хувьд гэдэсний нян илэрсэн
2026-05-05 16:33:39
Тавдугаар сарын 7-ноос дулаарч, 30 градус хүрнэ
2026-05-05 16:26:56
Төсөлд хөрөнгө оруулах нэрээр гурван иргэнээс ₮7 тэрбумыг залилжээ
2026-05-05 16:02:24
Мансууруулах бодис сурталчилсан QR байршуулсан этгээдийг олж, тогтоолоо
2026-05-05 15:53:53
2026-05-05 12:56:54
2026-05-05 12:34:48
2026-05-05 10:26:03
2026-05-05 10:17:22
2026-05-05 10:09:37
2026-05-05 09:53:32
2026-05-05 09:36:24
2026-05-05 09:24:51
2026-05-05 08:49:24
2026-05-05 08:47:30