Архангай аймагт сүүлийн өдрүүдэд тахианы махны хоол идсэний улмаас олон хүн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол бүртгэгджээ.
Бид энэ талаар Архангай аймгийн ЭМҮТ-өөс тодрууллаа.
Аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 18-20-нд аймгийн төвийн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 26 хүн “шарсан тахиа болон тахианы гуя” идсэний дараа хордлогын шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан байна.
Тэд бөөлжих, суулгах, дотор муухайрах зэрэг зовиуртай ирсэн бөгөөд эмч нар цаг алдалгүй хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжсон бөгөөд эндэгдэл гараагүй гэлээ.
Харин эх сурвалжийн мэдээлснээр тус хоолны газрын тахианы махыг шинжилгээнд өгсөн бөгөөд шинжилгээний хариу гараагүй гэдгийн хэлсэн юм.
Нэмж дурдахад, Тахианы мах нь уураг ихтэй, өргөн хэрэглээтэй хүнсний бүтээгдэхүүн боловч буруу хадгалалт, боловсруулалт хийх үед хордлого үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Үндсэн шалтгаанууд:
Нянгийн бохирдол – Салмонелла, Кэмпилобактер зэрэг нян тахианы маханд элбэг тохиолддог. Эдгээр нь дутуу болгосон үед амьд үлдэж, хордлого үүсгэдэг.
Буруу хадгалалт – Хөргөлт хангалтгүй үед нян хурдан үрждэг. Тахианы махыг +4°C-аас доош температурт хадгалах шаардлагатай.
Зөрчилтэй боловсруулалт – Түүхий махтай нэг хутга, самбар хэрэглэж, дараа нь болгосон хоолтой холих үед “хөндлөн бохирдол” гардаг.
Дутуу шарж/чанах – Тахианы махыг дотор хүртэл нь бүрэн болгож, 75°C-аас дээш температурт хүргэх ёстой.
| Архангайд тахианы махны хордлогоор 26 хүн эмнэлэгт хүргэгджээ |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07