Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг хэрэг үйлдсэн Э гэгчийг Интерполын "Улаан булан"-т зар мэдээллийн шугамаар эрэн сурвалжилж, БНСУ-аас 8-р сарын 26-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг этгээд нь 2023 онд "Зээл хаагаад, буцаагаад өгнө" хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа 3 тэрбум төгрөг залилж оргон зайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байжээ. 2025 оны 5-р сард Монгол Улсын Интерполоос БНСУ-ын Интерполтой хамтарсан тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж, баривчлуулсан. ЦЕГ-ын Интерполын төв товчоо, ЭЦА Солонгосын интерполтой хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагаас гадаад улс руу оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох, албадан авчрах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж буй тул гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд сайн дураар эргэн ирж, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулав.
| Байгууллагаасаа ₮3 тэрбумыг завшаад оргон зайлсан эмэгтэйг БНСУ-аас баривчиллаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23