Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, Орчны, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2025 оны 10–12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолжээ.
Урьдчилсан төлөвийг цаг агаар цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг. Хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.
Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.
10–12 дугаар саруудын уур амьсгал
Сарын дундаж агаарын температур аравдугаар сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг.
Арваннэгдүгээр сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр -12...-18°C, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -18...-22°C, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг.
Арванхоёрдугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24...-30°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -16...-24°С хүйтэн байдаг.
Хур тунадасны хувьд аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм (Зураг 2а), арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм (Зураг 4а), арванхоёрдугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байнa.
10–12 ДУГААР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Аравдугаар сард Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сард Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сард Агаарын дундаж температур Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг болон Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зөвлөмж
Аравдугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна.
11, 12 дугаар саруудад зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас арваннэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр, арванхоёрдугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байна.
Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөвтэй. Өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.
| XII сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв |
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41