Хичээл сургууль ороход хэдхэн хоног үлдлээ. Яг өдийд л цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэдэг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд, шүдний оо, сойз, саван зэрэг ариун цэврийн хэрэгслүүд шаардлагатай болдог билээ.
Тэгвэл Боловсролын Ерөнхий газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлдэх ариун цэврийн бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахдаа "Urgana" брэндийн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг санал болгосон нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад буй. Иргэд болон үйлдвэрлэгчид уг алхмыг “Нэг компанид шууд давуу байдал олгосон” мэт хандлага гэж үзэж байгаа юм.
Иймд бид уг асуудлын талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Тэрбээр, “Боловсролын ерөнхий газартай "Urgana" брэнд хүүхдийн шүдний эрүүл мэндийг дэмжихэд 2025-2027 он хүртэл хамтран ажиллахаар болсон. "Urgana" брэнд нь зөвхөн өөрийн цахим хуудас дээр боловсролын ерөнхий газрын логог оруулаад пост оруулсан. Түүнээс бидний зүгээс ямар нэгэн пост оруулж нэг талыг бариагүй” гэлээ.
Харин “Urgana” брэндийн зүгээс, “Нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байсан. Тухайн эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалтыг бид зөвхөн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн. Иргэдийн дунд төөрөгдөл учруулсанд уучлалт хүсье” гэсэн юм
| Боловсролын ерөнхий газар “Urgana” брэндэд давуу байдал олгосон уу |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23