ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт зохион байгуулж байна. Гудамж замын хяналт шалгалтаар 1291 тээврийн хэрэгслийг шалгаж, 570 жолоочид арга хэмжээ авч, 39 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлсөн. Иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг тус албанаас зөвлөж байна. Зогсоолын хүрэлцээгүйгээс жолооч нар замын нэгдүгээр эгнээнд машинаа түр зогсоохоос аргагүйд хүрдэг ч ийм зөрчлийг иргэд зураг авч баримтжуулан эрх бүхий байгууллагад илгээх боломжтой ба уг зөрчлийн үед 20 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг байна
| I эгнээнд тавьсан машиныг баримтжуулбал, ₮20 мянгаар торгоно |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30