Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас хүнд гэмтсэн иргэний амь насыг нь аварлаа. Мэс заслын багт ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал болон жолооч М.Пүрэвбаатар ажилласан байна. Дуудлагын баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран мэс заслыг амжилттай хийжээ. Тус иргэн нь нүд, эрүү нүүрний болон нуруу, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байжээ. Шаардлагатай тусламжийг иргэнд цаг алдалгүй үзүүлж ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байна.
| Гэмтлийн эмч нар алсын дуудлагаар осолд орсон иргэний амийг аварлаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33