Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Дуудлага худалдаанд дэнчин төлсөн 3 оролцогч оролцож, 1.6 тэрбум төгрөгөөр “Вирео үсрэлт” ХХК худалдан авлаа.
Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Түүнчлэн 198 м.кв талбайтай бөгөөд 273 м.кв эзэмшлийн талбайтай юм.
Ташрамд, Нийслэлийн алдагдсан болон ашиглалт муутай өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын нэгдүгээр давхрын 198 ам метр талбайг өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авсан. Тус объектыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого олдог байсан хэдий ч зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсан юм.
| Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр заржээ |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30