“Глобал гарден”-ий оршин суугчид гурван жилийн дараа ч шийдэгдээгүй асуудалтай нүүр тулж байна

ХУД-ийн Хүүшийн ам 24-р хороо Глобал гарден хотхон ашиглалтад ороод өдгөө 3 жил болж буй. Гэсэн хэдий ч одоог хүртэл хотхоны орц, гарц гэж байхгүй ойр орчмын хэн дуртай нь машинаа тавьдаг, эвдэрч хэмхэрсэн зам өвөлдөө халтиргаа, зундаа энд тэндгүй ус тогтдог. Цаашлаад крантнаас зэвтэй ус гардаг, оршин суугчид сардаа 50-60 мянган төгрөгийн СӨХ-ийн мөнгөө төлдөг ч юу ч хийдэггүй зэрэг асуудлууд тулгараад байгаа талаар тус хотхоны оршин суугчдын төлөөлөл манай сайт руу хандсан юм.

Оршин суугчдын хэлэхдээ, “Манай хотхоныг хоёр компани барьсан гэнэ/Түмэд Групп ХХК, Глобал Бридж констракшн ХХК/. Зургаан блок орон сууц байгаагаас дөрвийг нь Глобал Бридж ХХК, хоёрыг нь Түмэд Групп ХХК хийсэн гэсэн. Бидний энэ хэсгийн СӨХ-ийг “Түмэд Групп ХХК” хариуцдаг юм билээ. Сар болгон оршин суугчдаас мөнгө авдаг хэр нь юу ч хийдэггүй. Хүүхдийн тоглоомын талбай гэж юу ч байхгүй. Дээрээс нь гэрэлтүүлэг нь эвдэрсэн байхад сольдоггүй. Аргаа бараад ядаж хүүхдийн тоглоомын талбайг бариад өгөөч гээд “Түмэд Групп ХХК”-д шаардлага тавихаар эмэгтэй захирал нь буюу УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханы эхнэр “Манайх хийдэг юм аа хийчихсэн. Яагаад бид хүүхдийн тоглоомын талбай барьж өгдөг юм” гэсэн хариу хэлдэг.  

Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол одоо ингээд хүйтэрлээ. Анх ашиглалтад орохдоо эмтэрсэн байсан шил цонх байгаад л байна. Цонх хийсэн компаниар нь янзлуулах гэхээр “Манайд Түмэд Групп ХХК”-аас мөнгө авах ёстой. Тийм учраас янзалж чадахгүй” гэх жишээний хариу өгч байгаа юм.

Мөн дээрээс нь “Глобал Бридж констракшн ХХК” манай хотхоны урд талд хотхоны үргэлжлэл 5 блок баригдаж байгаа. Тэр барилгууд нь шөнийн цагаар үйл ажиллагаа нь явагдаад байдаг. Том машинууд шөнийн цагаар сигнаалдаад унтуулдаггүй.

Манай оршин суугчдын тухайд бол хандаагүй газар үлдээгүй байна. Бид 1111 төв рүү мэдэгдсэн. ХУД-ийн автозамын байцаагч, ХУД-ийн 24-р хорооны засаг дарга н.Отгон-Эрдэнэ гээд хүнд мэдэгдээд ч биднийг тоож хэлэлцээгүй” гэсэн юм. Энэ мэт асуудлаас болж оршин суугчид тэр дундаа хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүнд өвчтэй байнгын асаргаанд байдаг иргэд хохирч байна.

“Глобал Бридж” ХХК нь гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр 2007 оны нэгдүгээр сарын 9-нд үүсгэн байгуулагдаж байжээ. Ашгийн төлөө, Улаанбаатар, Баянгол, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс, 77/2 тоот хаягт бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сонирхолтой нь, "Глобал бридж" ХХК нь Цагаачийн Отгонбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Эцсийн өмчлөгч нь Цагаачийн Отгонбаатар бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Цагааны Сүхбаатар ажиллаж байна. Цагаачийн Отгонбаатарыг судлаад үзвэл, “Глобал бридж” ХХК, “Глобал финанс” ХХК, “Од групп” ХХК, “Глобал бридж констракшн” ХХК, “Глобал моторс” ХХК, “Глобал бридж групп” ХХК, “Монгол Технологи Инвестмент” ХХК, “ИЭСОМ” ХХК, “Глобал иннова сургууль” БСБ, “Глобал монтессори цэцэрлэг” БСБ, “Глобалбевериж” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Тэрбээр “Таванбогд” группийн захирал Цагаачийн Баатарсайханы төрсөн дүү ажээ. Хүмүүсийн сайн мэдэхээр “Ургац” гурилын үйлдвэрийн эзэн Ц.Отгонбаатар гэсэн үг.  Тэрбээр Ховд аймгийн Булган сумын уугуул, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр яригдаж байжээ.

Харин УИХ-ын гишүүн  Д.Жаргалсайхан “Түмэд групп” ХХК, “Жишиг бетон” ХХК-уудыг эзэмшдэг. Тэгвэл “Жишиг бетон” ХХК нь Баянхонгор аймгийн Өлзийт сумаын 100 хүүхдийн цэцэрлэг цэцэрлэгийн 1.2 тэрбум төгрөгөөр барьсан, “Түмэд групп” ХХК нь Баянхонгор аймгийн 18 сумын ерөнхий төлөвлөгөөг 540 сая төгрөгөөр гаргаж байсан баримтууд бий...


“Глобал гарден”-ий оршин суугчид гурван жилийн дараа ч шийдэгдээгүй асуудалтай нүүр тулж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ