ЦУОШГ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарынгол, Сэлбэ, Улиастай, Хангайн нуруунаас эх авдаг Хөгшин, Орхон, Богд, Таац, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгджээ.
Тэрэлж, Сэлбэ, Туул гол Улаанбаатар хотын Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давсан байна. Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн хэвээр байна.
Өнөө өглөөний 08:00 цагийн мэдээгээр 8 дугаар сарын 22-нд Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 35 см, Хараа голын усны түвшин Дархан хот орчимд 20 см нэмэгдэх төлөвтэй.
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан, богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй. Хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үерээс болгоомжлохыг онцгойлон анхааруулъя.
| Голуудын усны түвшин 5-30 см нэмэгджээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23