Иргэдээс авсан санал асуулгын дагуу наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт Улаанбаатар хотын хэмжээнд үйлчлэх болсон талаар олон нийтэд мэдээлээд буй. Гэсэн хэдий ч уг асуудлаарх захирамж нь гараагүй, ТЦА дээр мэдээлэл ирээгүй байгаа юм.
Харин өнөөдөр /2025.08.21/ нийслэлээс энэ агуулгаар иргэдээс санал авч эхэлжээ. Санал энэ сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх аж. Та бүхэн тэгш, сондгой дугаараар зорчих нь зөв эсэх саналаа ЭНД ДАРЖ өгөх боломжтой.
Ингэснээр энэ долоо хоногийг дуустал саналыг авч, нэгтгээд ирэх долоо хоногийн эхээр шийдвэрийг нэгдсэн байдлаар гаргах юм байна.
| Иргэдээс санал авч, тэгш, сондгойгоор зорчих эсэхийг шийднэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33