Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалин, хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах шаардлага тавин, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ажил хаялт зохион байгуулахаар нэгдэж эхлээд буй.
Багш нарын зүгээс удаа дараагийн санал, шаардлага нь тодорхой шийдэлд хүрээгүй тул тэмцлийн арга хэлбэрээ өөрчлөхөөр болсон байна. Тэдний хэлснээр, энэ удаагийн ажил хаялт нь улсын хэмжээнд өрнөхөөр төлөвлөгдөж байгаа аж.

Тэмцлийн зорилго нь багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг бодитойгоор тооцох, сургалтын орчныг сайжруулахад чиглэх юм гэж тэд мэдэгдэж байна.
Мөн тэд дараах шаардлагийг ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлнэ гэв.
“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ноос Боловсролын салбарын тэр дундаа төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтнуудаа (ТҮБД, ТҮМБ, ТҮ ангилалд хамаарах) төлөөлөн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарт дараах 3 шаардлагыг хүргүүлнэ. Үүнд:
#Нэгдүгээрт 2026 оны 1-р сарын 1-нээс Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтны #үндсэн_цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх;
#Хоёрдугаарт Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтны цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшилд ноогдуулж байгаа #ХУВЬ_ХҮНИЙ_ОРЛОГЫН_АЛБАН_ТАТВАР-аас 100 хувь чөлөөлөх;
#Гуравдугаарт 2026 оны төсвийн жилд багтаан Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн 5000 багш, ажилтныг #орон_сууцжуулахад зориулж, тус бүр 15.000.000 (арван таван сая) төгрөгөөс доошгүй хэмжээний #дэмжлэг үзүүлэх зэрэг болно.
Хэрвээ ажил хаялт есдүгээр сарын 1-нээс өмнө эхэлбэл, шинэ хичээлийн жилийн эхний өдрүүд догдлол бус, тодорхойгүй байдалд өнгөрөх магадлалтай. Энэ нь хүүхдүүдийн суралцах эрх, эцэг эхчүүдийн ажлын зохицуулалт, цаашлаад боловсролын чанарт шууд нөлөөлнө.
Нөгөө талд, багш нарын зорилго нь хүүхдийн боловсролыг зогсоох биш, харин түүний чанарыг хамгаалах. “Бидний өнөөдрийн тэмцэл бол маргаашийн боловсролын төлөө” гэх үг нь багш нарын уриа болжээ.
| Багш нар есдүгээр сарын 1-нээс өмнө ажил хаяхаар нэгдэж байна |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07