Боловсролын яам тэрбум төгрөгийн төсвөөр хурлын өрөөгөө шинэчилж, тансаг тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулсан тухай мэдээлэл олон нийтийн дунд бухимдал төрүүлээд буй. Энэ нь төрийн байгууллагууд өөрийн тав тухыг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн бодит хэрэгцээг үл тоомсорлож буйг харуулж байгаа жишээ хэмээн олон нийтийн дунд маргаан үүсээд байгаа юм.
Жилээс жилд сурагчдын суудаг хичээлийн ширээ сандал стандарт бус байгаад салбарын багш нараас гадна эцэг эхчүүд шүүмжлэлттэй ханддаг. Улсын олон сургууль, цэцэрлэгт хүүхдийн биеийн өсөлт хөгжилд тохирохгүй намхан эсвэл өндөр, эвгүй байрлалтай сандал, ширээ хэрэглэснээс болж сурагчид нурууны муруйлт, бөгтийх, хараа муудах зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд өртсөөр байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд уг асуудалд хүүхдийн ирээдүйн хөдөлмөрийн чадвар, амьдралын чанарт урт хугацааны хор уршиг авчирна гэж олон жил анхааруулсаар ирсэн ч бодит шийдэл гараагүй хэвээр.
Иргэд үүнд, “Тэрбум төгрөгөөр хэдэн зуун анги танхимын тавилгыг хүүхдийн биед ээлтэй болгон солих боломжтой байсан” хэмээн онцолж, яамны удирдлагуудын “өндөр түвшний хурал” хийх нөхцөлийг сайжруулах нь хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулахаас илүү чухалд тооцогдож байгаа нь ёс суртахууны ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн тансаг хурлын ширээний ард суух дарга нарын тав тухыг хангахаас илүү, өдөр бүр хатуу модон сандал дээр бөгтийж суудаг хүүхдүүдийнхээ тав тухыг бодох цаг болжээ.
| Боловсролын яам хүүхдийн бус өөрсдийн тав тухыг илүүд үзэж тэрбумаар өрөөгөө тохижуулав |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23