Зэрлэг амьтдад халтай төмөр хашаагаа солихгүй бол хариуцлага тооцно

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/837 тоот зөвлөмжийг хүргэж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Газрын тухай, Ойн тухай, Амьтны тухай, Ургамал хамгаалалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хог хаягдлын тухай тухай, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль, БОУАӨСайдын тушаал, Авлигатай тэмцэх газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний 01/12895 дугаартай зөвлөмж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаартай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 1.3 дэх хэсэг UCS0304B:2025, “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага ой усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, стандарт зөрчихөөс урьдчилан сэргийлэх, холбогдох мэдээ мэдээллээр хангаж, харилцан солилцож зөвлөн туслах хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

“Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр”-т газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд та бүхэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, баримт бичгийн бүрдлийг хангаж, газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдалд аливаа зөрчил байгаа эсэхээ тодотгох шаардлагатай бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл болохыг анхааруулж байна.

Зөвлөмж 1. Төрийн захиргааны төв байгууллага, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан “Газар ашиглах гэрээ”-нд заасан гэрээний нөхцөл, шаардлага, үүргийг хэрэгжүүлэх, гэрээний оролцогч талаас үүргийн биелэлтийг шаардах, гэрээ дүгнэх, хэрэгжилтэд хяналт тавих, зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээг авч ажиллах,

Зөвлөмж 2. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, сунгах, цуцлах, хүчингүй болгох, солбицолд өөрчлөлт оруулах зэрэг газар ашиглахтай холбоотой журмын биелэлтийг хангуулах,

Зөвлөмж 3. Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг зориулалтын дагуу ашигласан, зөвшөөрөгдсөн барилга байгууламжийг батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, төслийн загвар зургийн дагуу барьж, гүйцэтгэж байгаа эсэхэд тогтмол хяналтыг тавьж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Зөвлөмж 4. Стандарт бус, шовх үзүүртэй хашааны улмаас зэрлэг амьтад гэдсээ хүүлүүлж үхэх болон бэртэж гэмтэж байгаа тул иргэн, хуулийн этгээдүүд нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/05 дугаартай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын 1.3 дэх хэсэг UCS0304B:2025, “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлагад нийцүүлж хашаагаа солих,

​ Зөвлөмжид дурдсан албан үүрэг, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн байгууллага, албан тушаалтнаас хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээнд нийцсэн шийдвэр гаргаж иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгохгүйгээр авлигын эсрэг хуульд заасан хориглох зүйл, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хуульд заагдсан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Нийтээр дагаж мөрдөхөөр батлагдсан UCS0304B:2025 стандартын хэрэгжилтийг хангах тус тус арга хэмжээг 2025 оны 10 дугаар 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж тайланг Хамгаалалтын захиргаанд ирүүлэх, дээрх заагдсан хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд зөвлөмжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран хатуу арга хэмжээ авахыг мэдэгдлээ. 


Зэрлэг амьтдад халтай төмөр хашаагаа солихгүй бол хариуцлага тооцно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ