2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаарсайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооныдэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ.Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.
| Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ |
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13