Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын биед бүлэглэн халдаж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байх үедээ БНСУ руу “оргон зайлсан” Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгосныг албаны эх сурвалж хэллээ.
Сэжигтэн (яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй байгаа) Б.Амарсайхантай өмгөөлөгчөөр дамжуулан цагдаагийнхан холбогдож чадсан бөгөөд “Нэн даруй буцаж ирэхийг шаардаж, эрх зүйн байдал нь өдөр ирэх бүрд дордож байгааг сануулжээ”.
Цагдаагийн байгууллага Б.Амарсайханыг олон улсад эрэн сурвалжилж буй зар мэдээллийг Интерполын улаан буланд байршуулах хүсэлтээ энэ сарын 24-нд өгсөн бөгөөд прокурорын зөвшөөрөл гарсан даруйд уг зар нийтлэгдэх аж.
| Оргон зайлсан Б. Амарсайханы паспортыг хүчингүй болгожээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33