БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд захиалгат шууд нислэг үйлдэж эхэлж, Мөрөн нисэх буудалд өнөөдөр 09:46 цагт Чонжү-Мөрөн чиглэлийн “Hunnu Air-E190” агаарын хөлөг амжилттай газардлаа.
Энэ ажлыг санаачлагч нь “Чандмань Трэйвэл” компани бөгөөд тэдний захиалгаар Үндэсний агаарын тээвэрлэгч Хүннү Эйр компани Embraer-190 онгоцоор Чонжу (БНСУ) – Мөрөн чиглэлийн олон улсын шууд нислэгийг үйлдэх юм байна. Нислэгийг 98 хүний суудалтай агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд 2 улсыг холбосон энэ нислэг 4 цаг 10 минут үргэлжилнэ. Тус захиалгат нислэгийг амжилттай гүйцэтгэснээр гадаадын жуулчид зардал болон цагаа хэмнэж Улаанбаатар хотоор дамжихгүйгээр шууд Хөвсгөл аймгийг зорих маш том боломж нээгдэнэ гэж тооцжээ.
| БНСУ-аас Хөвсгөлд буух шууд нислэг эхэллээ |
2026-11-11 11:45:09
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00