Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулагч, бурханч лам Г.Пүрэвбат агсны эхнэр охид болон шавь нарынх нь дунд үл ойлголцол үүсээд буй. "Аглаг" бүтээлийн хийдийг эзэмших эрхэд шавь нар нь санаархнаас эл үйлдлийг талийгаачийн гэр бүл олон нийтэд мэдээлсэн. Энэ удаад Г.Пүрэвбат агсны нэгэн шавь дараах мэдээллийг нүүр номдоо нийтэллээ.
"Үнэндээ Багшийг амьд ахуй үед нь тоохгүй Багшаас хулгай хийж, Багшийг нийлж зоддог байсан ТУЗ-ын удирдах зөвлөлийн гишүүдэд Аглагийн эрхийг өгвөл аглагаас бидэнд үзэж харах ТООС ч үлдэхгүй!!! Надад энийг бичиж суухад цаг үнэхээр хайран байна...Гэвч олсон санваараа доройтуулахгүйн тулд Багшийн тангарагаа сахихын тухайд бичлээ!
Бурханч багшийн эхнэр КИМ СОН ЖОН Дарамсала хотноо Далай ламын ордны бурханч Санжа-Ишийн удирдлагаар Түвдийн бурханы урлалд суралцсан. Бурханч багшийг хэнээс ч илүү хүндэтгэж эр нөхөр гэж дуудахын оронд үргэлж Багш гэж дуудан хүндэлж хэлсэн бүхнийг нь үг дуугуй биелүүлэн, өөрт байсан бүхнээ, өөрийнхөө олсон бүхнээ төдийгүй өөрийгөө ч багшид өргөж, өөрсдийнхөө дундаас төрсөн хоёр охидынхоо хувь заяаг ч багшийн агуу үйлсийн төлөө ямар ч эргэлзээ үгүй зориулан иржээ. Ким багшийн дурдатгалыг анх Багшийн ярилцлагын номоос олж уншаад асгартлаа уйлж билээ.
Энэ насандаа гэгээрэх гэсэн чин хүслээ Багшийн төлөө орхиод Монголын бурхан шашин, соёлыг дахин сэргээх их үйлсэд бүхнээ зориулан зүтгэж явахдаа энэхэн биедээ дийлэмгий их хүнд ачаа зовлон бэрхшээлийг туулсныг уншиж мэдээд энэ эмэгтэйг зүрхнийхээ угаас хайрлан хүндэлж уйлсансан. Өөр ямархан эх хүн үрсийнхээ тав тухыг ч хойш тавин ингэж сууж чадах байсан бол? Бурханч Багш угаасаа жирийн хүнээс давж сэтгэдэг аливааг сайтар бодож, төлөвлөж ямар ч зүйлийг өөгүй төгс хийдэг хүн байсан болохоор өрийнх нь хийсэн бүтээлд шунах хүн олон гарна гэдгийг эртнээс мэдэж байсан. Үүнээс сэрэмжилж багш маань өөд болохоосоо нилээд хэдэн жилийн өмнө гэрээслэлээ бичиж наториатаар баталгаажуулж байсныг санаж байна.
Багш өөрийн бүтээж байгуулсан суут бүтээлээ хоёр охиддоо хадгалж хамгаалж авч явах эрхийг өгч, өвлүүлэн үлдээсэн юм. Гэрээслэлд угаасаа үзээд үзээд хоёр охиноос нь өөр хэний ч нэр гарч ирэхгүй. Багш минь өндрөөс унахаасаа хоёрхон хоногийн өмнө утсаар ярихдаа багшийн номон дээр ажилладаг байсан шавь нь номнуудыг нь хулгайлаад байна. Би энэнд итгэхгүй байна, надад таалагдахгүй байна гээд урам нь хугарсан, санаа зовсон янзтай утсаар ярьж байсан.
(Багш угаасаа номнуудаа л эрхэмлэдэг бүх цагаа ном бүтээлээ бичихэд л зориулдаг байсан)
Яг л Багшийн хэлсэнчлэн Багшийг таалал хураасны дараа багшийг амьдад нь хулгай хийгээд байсан тэр шавь нь Багшийн бүх гаргахаар төлөвлөж байсан номын эхүүдийг хадгалж байсан Багшийн компютерийг багшийн унадаг байсан улаан өнгөтөй Range rover машинтай нь хамт хулгайлж аваад орос руу зугтаасан.
Багшид ном бүтээлээс нь гадна дэлхийд хосгүй бурхан шүтээн, үнэлж баршгүй ховор судар ном, эмийн ургамал, үнэт өв зөндөө бий. Тэр бүхнээ хулгайд алдчихгүй хадгалахын тулд бүх агуулах, склад, өрөөгөө цоожтой байлгаж Багш өөрөө түлхүүрийг нь биедээ салгахгүй авч явдаг байсан. Багшийг таалал хураасны дараа энэ их юмын алдчихгүйн төлөө Ким багш хоёр охинтойгоо нүд цавчилгүй чадхаараа хамгаалах гэж хичээсэн ч хамгийн ойрын шавь нар нь эхнээсээ багшийн хамгийн чухалд тооцож ирсэн хараахан хэвлэгдээгүй байсан номын эхээ хадгалсан компютерыг нь хулгайлж хуулбарласан.
Энэ мэт хулгай мэр сэр биш бүр байнга гараад даамжраад эхлэхээр Ким багш, охид нь аглагийг бүхэлд нь камержуулахыг хүссэн ч байсан бүх мөнгөө багшийн хойдохыг чадахаараа хийж бүхнээ зориулсан тэдэнд үнэндээ камер авах мөнгө үлдээгүй юм!!! Тэгээд камерны мөнгө байхгүй гээд ямар багшийн юмыг үргэлжлүүлж хулгайлуулаад суугаад байлтай биш ядахнээ цоожны голын ч болов сольж үлдсэн юмыг нь үрэгдүүлэхгүйхэн шиг авч үлдэх гээд л хичээж байна. Үнэндээ энэ удирдах зөвлөл гээд байгаа багшийн шавь нар Бурханч багшийг амьд байхад нь нийлж хэд хэдэн удаа зодож, бүр Багш руу буу хүртэл тулгасан удаатай.
ТУЗ-ын буюу удирдах зөвлөлөөс хэн хэн багшийг хэдэн удаа зодсоныг би өдөр цаг минуттай нь гаргаж ирж хэлсэн ч болно! Багшаас хойш энэ удирдах зөвлөлийн гишүүд ажлаа хийгээгүй ч цалингаа үргэлжлүүлэн авч, аглагт тасралтгүй архи ууж, сав л хийвэл багшийн гэр бүл рүү дайрч доромжилж нийтэд буруу ойлголт өгсөөр ирснийг харсан ч хараагүй мэт Бурханч багшийнхаа төлөө чимээгүй тэсэж ирсэн. Одоо харин Багшийн аавыг настай хүнийг хүртэл хэдэн талаас нь нийлж ятгаж толгойг нь эргүүлж байгааг хараад хуврагийн нэр зүүсэн арчаагүй эр юмдаа гэж жигшиж сууна...
Багшийг амьд сэрүүн үед нь гуйлгаж дуудуулж байж жилд үсрээд 2,3 удаа ирж ном уншчихаад багшаас мөнгөө ханатлаа аваад явдаг байсан хүн одоо Багшийг таалал барингуут аглагт байнга сууж Хамба болно гэж зүтгээд шүүхдээд байгааг чинь харахаар Багшийнхаа захиасыг биелүүлэх гээд биш Багшийнхаа эдийг эзэгнэж хөрөнгө олох гэж хөөцөлдөөд гүйгээд байгаа нь сохор хүнд ч илт харагдаж байна!!!
Бурханч Багш хэрэв чамайг Хамба болгох байсан бол амьд ахуй үедээ аль хэдийн "За Аглагийн хамбаар Отгонбаатарыг сонголоо, Аглагийн хийдийг Отгонбаатарт гэрээслэж үлдээлээ" гэж тодорхой мэдээлэл хийх байсан юм. Гэхдээ мэдээж тэгээгүй! Учир нь чамд Аглаг бүтээлийн хийдийг үлдээх тоосны төдий ч шалтгаан БАГШИД байхгүй учраас тэр!!! Угаасаа аглагт цаг үе бүхэнд олон шавь нар, хамтран зүтгэгч нар нь бүтээн байгуулалтанд нь гар бие оролцож ирсэн.
Багш ч тэдгээр шавь нартаа шан харамжийг нь тултал нь өгдөг байсан. Багшийн үйлсэд өөрсдийн нэгэн үеийг зориулсан жинхэнэ эрдэм мэдлэг төгс шавь нар нь одоо ч Багшийн эхнэр Ким багш болон охидод нь туслаж тэтгэж яваа. Нэг ч шан харамж нэхэлгүйгээр, эсвэл өөр шиг чинь би аглагийг бүтээсэн гэж өөрсдийн гавъяаг дөвийлгөлгүйгээр аль чадлаараа Багшийн ард үлдэж хоцорсон гэр бүлд нь санаа тавьж чадах чадахаараа тусалсаар яваа юм шүү!
Эд нар бол жинхэнэ Бурханч багшийн ЭРДЭМ ТӨГС хэрнээ ЭГЭЛ ДАРУУ шавь нар нь юм. Гэтэл Үнэндээ Багшийг амьд ахуй үед нь тоохгүй Багшаас хулгай хийж, Багшийг нийлж зоддог байсан удирдах зөвлөлийн хүмүүст аглагийн эрхийг өгвөл аглагаас бидэнд үзэж харах ТООС ч үлдэхгүй!Багшийн гэр бүлийг доромжилж буй энэ сувдаг ШУНАХАЙ үйлдлийг чинь БАГШ байтугай ЧӨТГӨР ч таалахгүй!!!" гэжээ.
Г.Пүрэвбат агсны шавь: Багшаас хулгай хийж, багшийг нийлж зоддог байсан ТУЗ-д Аглагийг өгвөл тоос ч үлдэхгүй |
2025-07-31 14:07:17
2025-07-31 13:06:31
2025-07-31 10:15:57
2025-07-31 14:07:17
2025-07-31 13:06:31
2025-07-31 11:53:30
2025-07-31 10:15:57
2025-07-31 10:11:54
2025-07-31 09:58:50
2025-07-31 09:51:28
2025-07-31 09:45:21
2025-07-30 13:03:47
2025-07-30 12:37:24
2025-07-30 10:55:35
2025-07-30 10:38:49
2025-07-30 10:28:21