Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нөхөр Ө нь байнга архи уудаг бөгөөд архи уухаараа догшин ширүүн ааштай болж, цохиж нүддэг болсон. Зодож цохихоороо араатан шиг гарт таарсан мод, чулуу юугаар ч хамаагүй цохиж нүддэг. Ө нь 2017 онд намайг зодож, миний уруулыг сэтэлж, үүдэн шүдийг маань унагаасан. Тухайн үед надад цагдаа дуудах боломж олгоогүй. Гэрээсээ ч гаргахгүй, гар утсыг маань хураагаад авчихсан. Би урууландаа 8 оёдол тавиулж, одоо болтол үүдэн шүдээ хийлгэж чадаагүй явж байгаа. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй.” гэж тодорхойлсон.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т “...гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэж заасан.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон байх”-ыг ойлгоно.
Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-ийн байнгын хүчирхийлэл, дарамтад өртдөг, түүнд зодуулсны улмаас уруулаа сэтлүүлж, үүдэн шүд нь унасан зэрэг нөхцөл байдлын талаар дурдаж, энэ талаарх гэрэл зургийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн тул шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэж үзэж, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нь хариуцагч Ө-ийн байнга архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т, Ө нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин А, хүү А нарыг нэхэмжлэгч Т-ийн асрамжинд үлдээж, эцэг Ө-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
| Эхнэрийнхээ уруулыг сэтэлж, шүдийг нь унатал зодсон тул эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзжээ |
2025-11-05 12:21:25
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:12:07
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41