Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор байгаль хамгаалагчийн аюулгүй байдалд иргэд халдах тохиолдлууд гарч байна. Тухайлбал, долоодугаар дугаар сарын 19-ний өглөөний 08.58 цагт Дархан цаазат Богдхан уулын Төрхурхын аманд тарваганы дошон дээр БЗД-ийн 11-р хороо, Хонхорт амьдардаг, Тоёота приус маркын машинтай 2 этгээд ТОЗ-8 маркын буутай явж байхад тус амны байгаль хамгаалагч саатуулж, дархан цаазат газар буутай нэвтрэх, мөн зөвшөөрөлгүй амьтан агнахыг хориглосон хуулийн заалтууд сануулж, автомашинаа шалгуулахыг шаардсан боловч машинаа шалгуулалгүй хууль сахиулагчийг үл тоон, элдвээр доромжилж, дарамталж, айлган сүрдүүлсэн хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн БЗД-ийн 3-р хэлтэст мэдэгдэж, хэрэг үүсгэн шалгуулж байна.
Мөн сарын 21-ний өдөр Дархан цаазат Богдхан уулын Баруундэлгэрийн аманд байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэх явцад дархан цаазат газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн иргэнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж, улмаар сүх барьж ална гэж дайрсан хэрэг гарлаа.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.1-р зүйл Хууль сахиулагчийг эсэргүүцэх
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
| Богд уулын байгаль хамгаалагчийг "ална" хэмээн сүх барьж, дайрчээ |
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
2026-01-19 16:21:06
Монголд анх удаа хорт хавдартай хүүхдэд өөрөөс нь үүдэл эс суулгалаа
2026-01-19 16:20:04
Дубай руу ялсан татварын дарга нараас нэгийг нь чөлөөлж, бусдыг нь тушаал буурууллаа
2026-01-19 16:11:08
2026-01-19 15:59:48
Өнгөрсөн амралтын өдрөөр 52, 56 настай хоёр хүн осгож нас баржээ
2026-01-19 15:11:06
Чингэлтэйд шатсан байшингаас 4, 8 настай хүү, охин хоёрыг гаргаж, аварлаа
2026-01-19 15:08:18
2026-01-19 13:28:04
Офицер А.Хүслэн орон нутгийн замд хүний амь аварчээ
2026-01-19 13:25:38
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07