Сүүлийн үед цахим орчинд лайв буюу шууд дамжуулалт хийж, "сугалаа аваад азтан болоорой", "мөнгө хожоорой" гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэн залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа аж. Залилагч этгээдүүд зохиомол орчин бүрдүүлж, олон нийтийн итгэлийг олж авахын тулд шууд дамжуулалт буюу /live/ мэргэжлийн түвшинд харагдуулах бүхий л аргыг ашигладаг байна. Сугалаа болгон тодорхой үнэ, тоо ширхэгтэй байх бөгөөд оролцсон иргэдэд “Та хожлоо, баяр хүргэе. Харин мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр мөнгө нэхэх замаар залилах гэмт хэргийг үйлдэж байгаа аж.
Цахим орчинд хийгдэж буй бүх төрлийн шууд дамжуулалт /live/ нь урамшууллын сугалаа нь бодит бус бөгөөд иргэдийг хууран мэхлэх зорилготой гэмт хэрэг тул ийм агуулгатай шууд дамжуулалтыг үзэхгүй байх, сугалаанд оролцохгүй байх, харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
| “Та хожлоо, баяр хүргэе. Мөнгөө авахын тулд 2%-ийн татвар буюу шимтгэлээ шилжүүлээрэй” гэх зэргээр залилах гэмт хэргийг үйлдэж байна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23