Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Ингэхдээ, Баянзүрх дүүргийн 3 болон 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хааж өнөөдрийн /2025.07.18/ 22:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны 06:00 цаг хүртэл хааж, засна. 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг хааж шинэчилж байна. Тодруулбал, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзварын хооронд зорчих хэсгийн урд эгнээг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн засварлаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр орой 23:00 цагаас тус замыг нээх аж.
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн 23.00 цагаас эхлэн Эрчим хүчний авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөж байгаа. Уг ажлын хүрээнд “Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил”-ын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Тус замыг энэ сарын 21-ний өдрийн 06.00 цагт нээх аж.
| Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23